Гоо сайхан ертөнцийг аварна

2011-05-15 - секцийн ажил

  Технологийн секцийн  2010-2011 онд  хийсэн ажлын тайлан

Манай секцийн хамт олон энэ хичээлийн жилд технологийн эрэгтэй 3  эмэгтэй 3 зураг зүйн 1 багш нийт 7 хүний бүрэлдхүүнтэй хичээллээ.9сард технологи , зураг төсөл , дүрслэх урлагийн хичээлүүдийн жилийн хөтөлбөрийг боловсруулж хөтөлбөрийн дагуу нэгж ажлуудыг хийлээ . 10сард нээлттэй хичээлийн өдөрлөг зохион байгуулж Багш Ц.Дуламсүрэн дүүрэгт зааж 10-р байранд оров. 11сард Я.Мөнхжаргал багш V Star  дууны үгийг зохиож олны хүртээл болголоо. Багш Ц.Дуламсүрэн Г.Эрдэнэтуяа нар Цахим хөтөлбөрийн Сургагч багшийн сургалтанд хамрагдаж амжилттай төгслөө. Багш Д.Энхтунгалаг Клиник профессор -ын сургалтанд хамрагдаж төгслөө. 12сард Нийслэлийн технологийн бага хуралд секцээрээ оролцож Нийслэлийн технологийн багш нарын шилдэг 200н бүтээлийн үзэсгэлэнд багш Д.Энхтунгалагын бүтээл шалгарч Хотын үзэсгэлэнд оролцож өргөмжлөл , дурсгалын зүйлээр шагнагдав.Мөн нийслэлийн технологийн багш нарын бага хуралд Нэгж ажлын боловсруулалт сэдэвтэй илтгэл бичиж оролцов. Багш нарын баяраар Я.Мөнхжаргал , Г.Эрдэнэтуяа нар шагнагдлаа.2сард технологийн багш нар багш нарын баярын тайз засалт , урлагын хувцас оёлоо. Мөн Салхит өртөөний багш нартай ажлын туршлага солилцлоо.

Технологийн секцийн нэрэмжит 3сард хийгдсэн ажил

Бага ангийн 1-5р ангийн сурагчдын дунд Цэрэг эх орны сэдэвтэй зургийн уралдааныг амжилттай явууллаа. Сурагчдын бүтээлээр бага сургуульд үзэсгэлэн гаргаж 90-ээд бүтээлээс эхний 10н байрыг шалгаруулж өргөмжлөл , дурсгалын зүйлээр шагнав. Үүнд: 1-2р ангийн шалгаруулалтанд 1-р байранд 1а ангийн Оюунгэрэл 2-р байранд 1в ангийн Болортуяа 3-р байранд 2в ангийн Тэлмэн тусгай байранд 2г ангийн Пунцагбалжир 1в ангийн Төгсбаясгалан 3-5р ангийн шалгаруулалтанд 1-р байранд 5б ангийн Анужин 2-р байранд 3а ангийн Батцэнгэл 3-р байранд 3в ангийн Алтанзул тусгай байранд 3б ангийн Дашиймаа 5д ангийн Чингүүнжав нар шалгарч хамт олноо хошуучлав.

 Дунд ангийн сурагчдын дунд а-х-а тэмцээн

Дунд ангийн сурагчдын дунд а-х-а тэмцээнийг 7-р анги ш8 , 8р ангиудын дунд зохион явууллаа. Анги бүрээс 5н сурагч нийт 60н сурагч оролцож эхний 5н байрыг шалгаруулж өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнав. 1-р байранд ш8б ангийн Гантуяа 2-р байранд 7д ангийн Билгүүн 3-р байранд 8а ангийн Жонон 4-р байранд 8г ангийн Сайнзаяа 5-р байранд 8г ангийн Бямбасүрэн тус тус шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан нийт багш ажилчдын дунд хэн сайн зурах вэ ?

Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан нийт багш ажилчдын дунд хэн сайн зурах вэ ? богино хугацааны хөгжөөнт зургийн уралдааныг зохион явууллаа.Уралдаанд БЗАН-ийн багш Эрдэнэцэцэг түрүүлж дурсгалын зүйлээр шагнуулав. 2-р байранд ЗАА-н Чулуундаваа 3-р байранд БЗАН-ийн Бямбанасан 4-р байранд НЗАН-ийн Оюунжаргал тус тус шалгарлаа.

Ахлах ангийн сурагчдын дунд Авангард хувцас загварын тэмцээн

Ахлах ангийн сурагчдын дунд Авангард хувцас загварын тэмцээнийг зохион явуулж уг тэмцээнээ ахлах ангийн сурагч, багш нарт үзүүллээ . Уг тэмцээнд сурагчид идэвхтэй сайн оролцож шилдэг хувцас загвар зохион бүтээгчээр 1-р байранд 9а ангийн Н.Хулан 2-р байранд 10а ангийн Пүрэвжаргал 3-р байранд 9г ангийн Чимэг 4-р байранд 9г ангийн Нямжаргал , Отгончимэг 5-р байранд 10г ангийн Баасанхүү Шилдэг загвар өмсөгчөөр 1-р байранд 9г ангийн Энхчимэг 2-р байранд 9г ангийн Насантогтох 3-р байранд 9д ангийн Отгонцэцэг 4-р байранд 9а ангийн Динар 5-р байранд 10а ангийн Алтаншагай нар тус тус шалгарч өргөмжлөл , алт , мөнгө, хүрэл медаль , мөнгөн шагналаар шагнагдав.

  

5.  

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Миний мэрэгжил бол багш.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. togloom
Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax