Гоо сайхан ертөнцийг аварна

2011-05-09 - ashigtai zovolgoo

Төмс таныг гоё сайхан болгоно
Төмс бол С витамины чухал эх булаг Төмсөөр гоо сайхны маскийг гэрийн нөхцөлд хийх маш хялбар. Ялангуяа цагаас эрт сульдсан, хөгширч буй арьсанд төмсний маск маш чухал. Томоохон төмсийг хальстай нь чанана. Халуунаар нь хальснаас нь салгаад нухна.
 

Үүний дараа хоёр хоолны халбага сүү хийнэ. Бий болсон нухашийг нүүрэн дээрээ бүлээнээр нь тавина. 15-20мин тавьж хатсаных нь дараа угаана. Гэхдээ хүйтэн бус бүлээн усаар угааж тэжээлийн тос түрхэнэ. Нойр муудах, баяр цэнгүүнд явсны дараа өглөө нь нүдний доод зовхи цэлхийх зэрэгт түүхий төмс тустай.
 
Үс уналтыг зогсоох арга бий [ 2011.05.11 ]

Өглөө сэрмэгц дэрэн дээр улам бүр их үс унасан байхыг хардаг. 

Үсээ самнахад бөөн үс унасныг хараад их таагүй мэдрэмж төрдөг. Өдөр бүр хэдэн арван үс унаж байх ёстойг та мэдэх үү. Хамгийн гол нь энэ унаж буй үс өдрөөс өдөрт улам бүр нэмэгдээд буйг анзаарсан бол харин та үсэндээ анхаарал тавих хэрэгтэйн дохио юм. 

Ингэхдээ юуны түрүүнд ямар шалтгаанаас болж үс унаж байгааг тодорхойлох хэрэгтэй.

Үс унах шалтгаан
Үс маш олон шалтгаанаас болж унадаг. 

Тухайлбал:
• Ген, удамшлаас хамаарч,
• Дааврын тогтолцоо алдагдах,
• Биеийн дархлаа сулрах,
• Толгойн арьсны элдэв халдварт өвчин,
• Чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин,
• Химийн эмчилгээ, дааврын эм бэлдмэл хэрэглэх,
• Үс, хуйх, үсний угт цусан хангамж муудах,
• Үсний будаг, хими, халуун сэнс зэрэг гадаад хүчин зүйлс,
• Төрөлтийн дараах үс уналт,
• Экологийн хүчин зүйлс,
• Бүтэн ухаан алдуулалтад орох
• Буруу хооллох,
• Стресст орох үед үс унана.

Үс унах нь түр зуурын, халзралт гэж хоёр янз байна. Түр зуурын үс уналтын үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан хурдан сэргэж ургана. Харин патологийн үс халзралт найдвар багатай. Халзралт нь ахимаг насны эрчүүдэд элбэг тохиолддог бөгөөд дух, толгойн оройн хэсгээс эхэлж халзарна. 

Эрчүүдийн халзралт нь удамшлын шинжтэй байдаг. Гэхдээ бас буруу хооллолт нөлөөлдөг. Эрүүл, сайхан үстэй байх нь бие организмд В-гийн төрлийн аминдэм хангалттай байдагтай холбоотой. Тамхи нь биенд буй аминдэмийг шингээн устгадаг тул тамхи татах зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Үс нь эрс тэс цаг агаартай орчин хэт халуун, хүйтэн хэмд амархан унадаг тул малгай, алчуур зэргийг хэрэглэж байх шаардлагатай.

Эмэгтэйчүүдийн хувьд дааврын ялгаруулалтаас ихээхэн хамааралтай байдаг. Эмэгтэй гормон эстроген нь үсний насыг уртасгадаг бол эр гормон андроген нь харин ч эсрэгээрээ богиносгодог юм. Эмэгтэй хүний бие организмд дээрх хоёр гормон тэнцвэртэй байдаг ч цэвэршилт, төрөлт, дааврын эм бэлдмэл хэрэглэх үед баланс нь алдагдаж, эм гормон эстроген багассанаас болж үс унаж эхэлдэг.

Түр зуурын уналтыг хэрхэн эмчлэх вэ?
Ямар ч эмчилгээний үед гаргадаг хамгийн том алдаа бол хам шинжийг л арилгах гэсэн оролдлого юм. Симптом хам шинж нь зөвхөн гадаад илрэл нь. Гол нь өвчлүүлж буй үндсэн шалтгааныг нь тогтоох хэрэгтэй. Энэ нь үс уналтад ч хамаатай. 

Хүчтэй стресст орсон үед үс нэг сарын дотор л унадаг. Стресст орох шалтгаан олон янз. Удаан хугацааны курс эмчилгээ, эм бэлдмэл хэрэглэсний дараа стресст орж болно. Энэ тохиолдолд эмчтэйгээ зөвлөн хэрэглэж буй эм бэлдмэлээ солих хэрэгтэй. 

Биеийн дархлаа суларснаас үс унадаг тул биеийн дархлаагаа сэргээх эмчилгээг даруй хийх шаардлагатай. Хуйх, толгойн арьсны өвчтэй, түүнийгээ эмчлүүлээгүй тохиолдолд ус уналтаас сэргийлсэн тэжээлийн маск тавьж арчилсан ч унасан хэвээр байх болно. Мөн та өвөл малгай өмсдөггүй бол толгойны арьсны цусан хангамж алдагдан үс унахад хүргэнэ. Малгай өмсөх дургүй бол ороолт зангидах, юүдэн өмссөн ч болно шүү дээ.

Энэ мэтчилэн үс унаж буй шалтгаанаа тогтоосон бол дараа нь эмчилгээний зөв хувилбарыг сонгоно. Тухайлбал:

Хуйхандаа иллэг хийх
Ингэвэл цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангаж өгнө. Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийж байх хэрэгтэй. Мөн орой бур унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй.

Тэжээлийн тосон маск
Эрэндийн тос, лошгын тос нь үс уналтыг зогсоох үйлчлэл үзүүлдэг. Иймд хуйхандаа түрхэн полиэтиленин малгай өмсч, 20 - 30 минут болсны дараа үсээ нямбай угаана. Мөн эмийн сангаар худалдаалж буй капсултай 8 аминдэмийг хоёр халбага эрэндийн тостой хольж хуйхандаа түрхээд, толгойгоо алчуураар битүү ороон цагийн дараа угаавал маш сайн тэжээл болдог.

Тарагны маск
Хоормог тараг нь В аминдэмийн баялаг агууламжтай тул долоо хоногт нэг удаа маск тавьж занших хэрэгтэй.

Үс уналтаас сэргийлсэн шампунь хэрэглэ. Орчин үед ийм үсний шампунь, бальзам элбэг байдаг болсон.

Үсэндээ тэжээл өг
Үүний тулд В аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Мөн цитрусын төрлийн жимс, киви ид. 

Хэрвээ төрөлт болон цэвэршилттэй холбоотой шалтгаанаар үс унаж буй бол дааврын үйл явц хэвийн болохыг хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ үс унахаас сэргийлсэн арчилгааг байнга хийж байх хэрэгтэй шүү.

Халзралтыг хэрхэн эмчлэх вэ?
Хэрвээ патологийн шалтгаанаар үс халзралт явагдаж буй бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр цус, дааврын, спектрын болон био шинжилгээ хийж үс уналтын шалтгааныг нарийвчлан тогтооно. Шинжилгээний хариуг үндэслэн комплекс эмчилгээг явуулна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шинэ эмчилгээ, шинэ технологи нэвтэрч буй тул түүнийг судлан зөв сонголт хийх л хэрэгтэй. Эмчилгээ хийхийн зэрэгцээ халзралтын эсрэг иллэг, маск мөн стресс тайлах эмчилгээг зэрэг явуулах шаардлагатай юм шүү.

Оюуны өмчийн эрхээ хэрхэн гадаадад хамгаалах вэ?

Гадаад орнуудад оюуны өмчийн хамгаалалт хийлгэхдээ үндэсний, бүсийн болон олон улсын хэмжээнд хүсэлт гаргах гурван үндсэн арга зам байдаг.

Нэг. Үндэсний хэмжээнд мэдүүлэг гаргахдаа тухайн улсын үндэсний аж үйлдвэрийн юм уу оюуны өмчийн байгууллагад шууд мэдүүлэг гаргах бөгөөд үүнийгээ тухайн улсын хэл дээр орчуулсан байх шаардлагатай. Энэ тохиолдолд тухайн улсад мөрдөгддөг мэдүүлгийн хураамжийг төлөх, шинэ бүтээлийн хувьд тухайн улс орны шаардлагад нийцүүлэх үүднээс тэр улсын оюуны өмчийн агентлаг юм уу итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газраар дамжуулан мэдүүлэг гаргана. Хэрвээ та шинэ бүтээлийнхээ арилжааны ашгийг тодорхойлох, экспортын зах зээл дэх чадамжийг тогтоох, эсвэл лицензлэлийн түнш хайх шатандаа байгаа бол үндэсний хэмжээнд мэдүүлэг гаргах нь өртөг өндөртэй, ялангуяа хэд хэдэн улс оронд патентын хамгаалалт хийлгэх тохиолдолд энэ нь нэлээд хүндрэлтэй, зардал ихтэй байдаг. Ийм тохиолдолд, шинэ бүтээл, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийлгэхдээ Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-ын олон улсын мэдүүлэг болон бүртгэлийн системийг ашиглах нь илүү хялбар, зардал багатай.

Хоёр. Бүсийн хэмжээнд нэг мэдүүлгээр тухайн бүс нутгийн хэмжээнд оюуны өмчийн хамгаалалт хийлгэх боломжтой бүс нутгийн хэлэлцээрүүд гэж байдаг. Бүс нутгийн Оюуны Өмчийн байгууллагууд:

- Африкийн Оюуны өмчийн байгууллага
- Франц, Португалиар ярьдаг Африкийн орнуудад шинэ бүтээл, ашигтай загвар, газар зүйн заалт, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийх,
- Африкийн Аж үйлдвэрийн оюуны өмчийн бүсийн байгууллага - англиар ярьдаг Африкийн орнуудад Оюуны өмчийн хамгаалалт хийх,
- Бенелюксийн барааны тэмдгийн газар болон Бенелюксийн бүтээгдэхүүний загварын газар - Бельги, Нидерланд, Люксембургт барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийх,
- Евроазийн патентын оффис - Хамтын нөхөрлөлийн орнуудад патентын хамгаалалт хийх,
- Европын патентын газар - Европын Патентын конвенцид нэгдэн орсон (одоогоор 27 улс) бүх улс орнуудад патентын хамгаалалт хийх,
- Дотоод зах зээлийг зохицуулах газар
- Европын холбооны бүх гишүүн орнуудад хамтын барааны тэмдэг, хамтын бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийх,
- Персийн булангийн Арабын нэгдсэн улсын Хамтын ажиллагааны зөвлөлийн патентын газар - Бахрайн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Нэгдсэн Араб Эмиратад патентын хамгаалалт хийх, Гурав. Олон улсын хэмжээнд - ДОӨБ-ын олон улсын мэдүүлэг болон бүртгэлийн систем нь нэг мэдүүлгээр, нэг хэл дээр хэд хэдэн оронд Оюуны өмчийн хамгаалалт хийлгэх боломжийг бүрдүүлж зардлыг нэлээд хэмжээгээр бууруулдаг. Энэ системд аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн хамгаалалтын гурван механизм багтдаг. 

Үүнд:
а/ Патентын мэдүүлгийн олон улсын бүртгэлийн систем нь патентын өргөдлийг олон оронд дахин мэдүүлэхийг хөнгөвчилсөн дэлхий дахинд хэрэглэгддэг Патентын хамтын ажиллагааны гэрээ (Patent Cooperation Treaty -РСТ) -ний дагуу зохицуулагддаг. Энэ гэрээний дагуу олон улсын нэг мэдүүлгээр уг гэрээнд нэгдэн орсон бүх улс орнуудад (2004 оны 1 дүгээр сарын байдлаар 123 улс) шинэ бүтээлийнхээ хамгаалалтыг хийлгэх боломжтой.

Мөн энэ гэрээний нэг давуу тал нь мэдүүлэг гаргагчид нэмэлт 18 cap (зарим тохиолдолд 8 cap) нийтдээ 30 сарын хугацааг (зарим тохиолдолд 20 cap) олгодог тул энэхүү нэмэлт хугацаанд мэдүүлэг гаргагч нь чухам аль улсад шинэ бүтээлээ хамгаалуулах нь ашигтай болон чухал болохыг тооцоолох боломжтой. Иймд мэдүүлэг гаргагч нь олон улс оронд өөрийн шинэ бүтээлийн хамгаалалт хийлгэх сонголтыг аль болох урт хугацаанд нээлттэй байлгах зорилгоор энэ гэрээг өргөнөөр ашигладаг. Мэдүүлэг гаргагч эх орондоо юм уу бүс нутгийн эрх мэдэл бүхий байгууллагад, эсвэл ДОӨБ-ын Олон улсын товчоонд мэдүүлэг гаргана. Нөгөө талаар Патентын Хамтын Ажиллагааны Гэрээг ашигласнаар,

- Мэдүүлэг гаргагч нь давамгайлах хугацааны дотор (жишээ нь үндэсний мэдүүлэг гаргаснаас хойш 12 сарын дотор) зөвхөн нэг мэдүүлэг гаргана.
- Мэдүүлэг нь Патентын Хамтын Ажиллагааны гэрээнд нэгдэн орсон бүх улс орнуудад хүчин төгөлдөр байдаг.
- Мэдүүлэг нь мэдүүлэг гаргагчийн үндэсний мэдүүлэгтэй хэл болоод хэлбэрийн хувьд төсөөтэй байж болдог.
- Мэдүүлэг гаргагч нь шинэ бүтээлийн үйлдвэрлэлийн болоод худалдааны ашгийг олж илрүүлэх боломжийг судлах хугацааг хождог.

б/ Барааны тэмдгийн олон улсын бүртгэл нь Мадридын Системийн дагуу зохицуулагддаг. Энэ систем нь Мадридын Хэлэлцээрт хамаарах олон улсын бүртгэл болон Мадридын Протокол гэсэн хоёр гэрээгээр зохицуулагддаг. Учир нь зарим улс орнууд энэ хоёр гэрээний зөвхөн аль нэгэнд, зарим нь хоёуланд нь нэг орсон байдаг.

Мадридын Системийг ашигласны гол давуу тал нь барааны тэмдгийн эзэмшигч цорын ганц мэдүүлгээр, нэг хэл дээр (англи эсвэл франц хэлний аль нэгээр), төлбөрийн нэг багц нэгжээр Мадридын Системийн гишүүн орнуудад бараа тэмдгээ хамгаалуулах явдал юм. Тиймээс аливаа өөрчлөлт болон бүртгэлийн хугацааны сунгалтыг хийхэд тухайн гэрээнд нэр заагдсан бүх улс орнуудад бүгдэд нь нэгэн зэрэг үйлчилдэг.

Мадридын Системийн дагуу олон улсын мэдүүлэг гаргахад дарах төлбөрүүдийг төлнө. 

Үүнд:
- Суурь хураамж: 653 швейцар франк (барааны тэмдэг өнгөт байх тохиолдолд 903 швейцар франк)
- Стандарт хураамж: 73 швейцар франк эсвэл тухайн улс орны тогтооа хураамж
- Нэмэлт төлбөр: бараа болон үйлчилгээний ангилал тус бүрт 73 швейцар франк байна. 

Нэр заагдсан улсын холбогдох байгууллага нь тухайн орны нутаг дэвсгэрт тэмдгийн хамгаалалт хийхийг татгалзах эрхтэй ба энэ тохиолдолд татгалзсан хариуг Олон улсын Товчоонд мэдэгдэн олон улсын бүртгэлд тэмдэглэдэг.

Барааны тэмдгийн олон улсын мэдүүлэг 10 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Төлбөр төлсөн тохиолдолд энэ хугацааг дахин 10 жилээр хэдэн ч удаа сунгаж болно.

в/ Бүтээгдэхүүний загварын олон улсын мэдүүлэг нь Гаагийн Хэлэлцээрийн дагуу зохицуулагддаг. Ерөнхийдөө, бүтээгдэхүүний загвар нь зөвхөн хамгаалалт хийлгэхээр хандсан буюу хамгаалалтын эрх олгогдсон улс орны нутаг дэвсгэр дээр хамгаалагддаг. Хэд хэдэн улс оронд хамгаалалт хийлгэхийг хүссэн тохиолдолд тухайн улс орнуудын журамд нийцүүлэн, тогтсон төлбөр хураамжийг төлөх шаардлагатай болдог. ДОӨБ-ын олон талын гэрээ болох бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн Хэлэлцээр нь эдгээрийг асар их хэмжээгээр хөнгөвчлөх боломж олгодог. 

Үүнд:
• Зөвхөн нэг Олон улсын хураамж
• Нэг хэлээр (англи юм уу франц)
• Төлбөрийн нэг багц хэлбэрээр
• Төлбөрийн нэг нэгжээр
• Нэг байгууллагад мэдүүлэг гаргах (ДОӨБ-ын Олон улсын Товчоогоор дамжуулах эсвэл хэлэлцээрт нэгдэн орсон улс орнуудын үндэсний байгууллагаар дамжуулан мэдүүлэг гаргах) замаар бүтээгдэхүүний загвараа хамгаалуулах боломжтой.

Хамгаалалтыг эсэргүүцээгүй улс орон бүрт олон улсын хураамж нь үйлчилдэг болохоор тодорхой нөхцөл байдлын улмаас аль нэг үндэсний байгууллага нь хамгаалалтыг эсэргүүцээгүй тохиолдолд бүтээгдэхүүний загварыг тухайн улс орны хуулиар хамгаалалтад авсанд тооцдог. Хамгаалалтын болон хэрэгжүүлэлтийн хүрээний хувьд олон улсын хураамж нь үндэсний эрхтэй эн тэнцүүд тооцогдох ба хамгаалалтын хүчинтэй байлгах нөхцлүүдийг хөнгөвчилж өгдөг. 

Үүнд: хугацааг сунгах, эзэмшигчийн нэр эсвэл хаяг солих гэх мэт өөрчлөлтүүдийг хийхэд зөвхөн нэг хураамж төлөх г.м




 

 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Миний мэрэгжил бол багш.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. togloom
Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax